• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Амралтын өдрүүдэд усархаг бороо орно

07/31/2020
: Байгаль орчин
Амралтын өдрүүдэд усархаг бороо орно
319
VIEWS
ХуваалцахЖиргэх

Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Ирэх сарын 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Маргааш буюу 08 дугаар сарын 01-нд  Онон, Туул голын  усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ShareTweet
Өмнөх

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ОРЛОГЫН 8 ХУВИЙГ "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ* ХК ДАНГААРАА БҮРДҮҮЛЭВ

Дараагийнх

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын 291 тохиолдол батлагдсанаас 230 нь эмчлэгдлээ

Төстэй нийтлэлүүд

Д.Сарангэрэл:  Ирэх онд агаарын бохирдол, утаанаас гадна бусад орчны бохирдолын талаар чухалчилж, хамтад нь авч үзнэ

Д.Сарангэрэл: Ирэх онд агаарын бохирдол, утаанаас гадна бусад орчны бохирдолын талаар чухалчилж, хамтад нь авч үзнэ

01/20/2021
Өнөөдөр ихэнх нутгаар 4-9 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар 4-9 градус хүйтэн байна

01/20/2021
Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

01/19/2021
БОАЖЯ: Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдаж байжээ

БОАЖЯ: Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдаж байжээ

01/18/2021
Энэ долоо хоногт хүйтний эрч суларна

Энэ долоо хоногт хүйтний эрч суларна

01/18/2021
Ирэх 7 хоногоос хүйтний эрч суларна

Ирэх 7 хоногоос хүйтний эрч суларна

01/16/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ADVERTISEMENT

Шинээр

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Хайран байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжжээ

Биднийг дагаарай

Шинээр

  • У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн
  • У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна
  • Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

01/21/2021
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

01/21/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn