• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

УУЛ УУРХАЙТАЙ ХОЛБОГДСОН САЙДЫГ ШАЛГАХ ЯВЦАД ГАННАМ ДҮҮРГИЙН ГУРВАН ХАУС ИЛЭРСЭН ҮҮ

07/31/2020
: Улс төр
УУЛ УУРХАЙТАЙ ХОЛБОГДСОН САЙДЫГ ШАЛГАХ ЯВЦАД ГАННАМ ДҮҮРГИЙН ГУРВАН ХАУС ИЛЭРСЭН ҮҮ
306
VIEWS
ХуваалцахЖиргэх

Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь долоон хаусныхаа асуудлаар шүүхээс хорих ялаар шийтгүүллээ. Үүнтэй давхцаад “…БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван хаустай сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газарт ажиллаж байна” гэсэн мэдээлэл тарлаа.

Хэвлэл, олон нийт “…Тэр сайд хэн бэ” гэсэн таамгийг дэвшүүлцгээж байна. “…Би”, эсвэл “…Би биш” гээд хэн нэгэн сайд гарч ирсэнгүй.

Тэгж байтал БНСУ-ын нэр бүхий мэдээллийн сайтууд ч “…Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг” гэж мэдээлээд эхэллээ. Зүс царай, нэр усыг нь “зүглүүлсэн”, ямар хамааралтай, хэнээрээ дамжуулж уг хауснуудыг худалдаж авсан бэ гэдгийг ч мэдээлсэн юм даг уу даа.

Юутай ч бидний эх сурвалжийн мэдээллээр, тэр сайд одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа нь үнэн бололтой. Түүнчлэн уул уурхайн асуудалтай нэр холбогдож, хууль хүчний байгууллага тэр хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайдын асуудлыг мөрдөн шалгах үеэр БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн байж болзошгүй байна.

БНСУ-ын Ганнам дүүрэг бол амьжиргааны хувьд хамгийн өндөр өртөгтэй, товчоор хэлэхэд баячууд нь амьдардаг. Тэнд орон сууц худалдаж авна гэвэл нэг м.кв нь ойролцоогоор 15 мянган ам.долларын үнэтэй. Тэр нь монгол төгрөгөөр бол 40 гаруй сая төгрөг болно. Монголд 40 гаруй сая төгрөгөөр хоёр өрөө байр ч худалдаж авах боломжтой. Нэг айлын амьдрал шийдэгдчихнэ.

Тэгвэл эрхэм сайдын Ганнам дүүрэг дэх нэг хаусны өртөг нь 600 орчим мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэх мэдээлэл байна. 

Мэдээлэл нь ийм тодорхой болж байгаа учраас удахгүй улс дамнаж өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн сайдын нэр ч тодрох буй за. Харин сайд тэр хөрөнгийнхөө эх үүсвэрийг хэрхэн тайлбарлах нь сонин байна.
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 
Б.Дамдин

ShareTweet
Өмнөх

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд хуралдана

Дараагийнх

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ОРЛОГЫН 8 ХУВИЙГ "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ* ХК ДАНГААРАА БҮРДҮҮЛЭВ

Төстэй нийтлэлүүд

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

01/21/2021
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

01/21/2021
Хайран байна

Хайран байна

01/21/2021
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжжээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжжээ

01/21/2021
Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов

Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов

01/21/2021
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дангаар нь явуулахад 28 тэрбум төгрөгийн зардал гарна

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дангаар нь явуулахад 28 тэрбум төгрөгийн зардал гарна

01/21/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ADVERTISEMENT

Шинээр

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Хайран байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжжээ

Биднийг дагаарай

Шинээр

  • У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн
  • У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна
  • Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

01/21/2021
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

01/21/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn