• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ

04/24/2020
: Нийгэм, Технологи
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ
207
VIEWS
ХуваалцахЖиргэх

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Зам засварын ажлын явцын талаар  Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Гурвалжингийн  гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн  засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд  06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа” гэв.

“Иргэд  Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна”

Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна.” гэв.

Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ. Мөн тэрээр “Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.” Гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх  замын ажилтай танилцах үеэр онцоллоо.


Share6Tweet
Өмнөх

“Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан доор 2020 оны хаврын тариалалт эхэллээ

Дараагийнх

Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна

Төстэй нийтлэлүүд

Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

01/21/2021
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

01/21/2021
7 сарын 1 ингэж болдог

7 сарын 1 ингэж болдог

01/21/2021
Үнэн худлын хооронд хэдхэн хуруу биш хэдхэн хором байдаг

Үнэн худлын хооронд хэдхэн хуруу биш хэдхэн хором байдаг

01/21/2021
Төрийн албаны шалгалтыг 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна

Төрийн албаны шалгалтыг 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна

01/21/2021
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно

Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно

01/21/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ADVERTISEMENT

Шинээр

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Хайран байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжжээ

Биднийг дагаарай

Шинээр

  • У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн
  • У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна
  • Сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

01/21/2021
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна

01/21/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn