Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаалахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, ” Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаалж эхэлнэ. enaadam.mn гэж домайн ашиглана. Бас хүргэлттэй” гэжээ.
Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /
Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна.