• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

05/17/2022
: Нийгэм
576
VIEWS
ХуваалцахЖиргэх

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 600 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн 12 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх;
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэх;
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 06 дугаартай гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх;
  • Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Зөрчлийн хуулиар торгож байна гэх нэрийдлээр иргэн А-аас бэлэн мөнгө авсан гэх хэргийг шилжүүлжээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

ShareTweet
Өмнөх

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

Дараагийнх

Д.Золжаргал: Хүүхдийн зан чанар 5 хүртэлх насанд төлөвшдөг

Төстэй нийтлэлүүд

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

06/27/2022
3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

06/27/2022
Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ

06/27/2022
Монголд гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ

Монголд гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ

06/27/2022
Салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөний биелэлтийг хэлэлцлээ

Салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөний биелэлтийг хэлэлцлээ

06/24/2022
Д.Батсүх: Наадмын нээлтийн билетийн үнэ  үнэ  25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг

Д.Батсүх: Наадмын нээлтийн билетийн үнэ үнэ 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг

06/24/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Хөдөө аж ахуйн бирж 62.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

“Экспортын баримжаатай хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа” -ны тайлант хэлэлцүүлэгт урьж байна

ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ХЭЛТЭС БАЙГУУЛЛАА

3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

Шинээр

  • У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй
  • Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална
  • Хөдөө аж ахуйн бирж 62.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

06/27/2022
Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

06/27/2022
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn