• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна

05/17/2022
: Хөдөө аж ахуй
554
VIEWS
ХуваалцахЖиргэх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцлаа.

“Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тн ургац хураадаг. Энэ жил 2,000 га-д буудай, 1,200 га-д тосны ургамал тариалж, 2,800 га-д уринш боловсруулахаар ажиллаж байна.

Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь тааруу байгаа талаар тариалан эрхлэгчид энэ үеэр ярьж байлаа.

Хэрэгцээт төмсний талаас илүүг зах зээлд нийлүүлдэг Төв аймгийн Жаргалант сумын ногоочид импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулах, Улаанбаатар хотод борлуулалтын цэг байгуулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

“Байр, хоолтой, өдрийн 50 мянган төгрөг өгнө” гэдэг ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамж хавтгайрсантай холбоотой гэж цөөнгүй ногоочин хэлж байлаа.

Мөн урамшууллаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үр, аймгаас Итгэлийн зээл олгосон нь ажлаа хэвийн явуулахад нэмэр болсонд ногоочид талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар хүнс экспортлогч орон болох явдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Ялангуяа ирэх таван жилд хүнсний хувьсгал хийх зорилтыг биелүүлэхэд газар тариалан болон хүнсний ногоо эрхлэгчид чухал хувь нэмэр оруулах учир хуулийн хүрээнд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газар хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр авах арга хэмжээтэй холбоотой хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тариаланчдад хэллээ.

Мах, гурил, төмсөөр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаагаа улам бататгах, цаашид гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг бусдаас гуйхгүй хэмжээнд байхын  төлөө дор бүрнээ хичээн ажиллах ёстойг газар тариалан болон төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Макс Агро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн ферм болон “Майнд Тек” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллан үндэсний боловсруулах үйлдвэрлэгчид, ногоочдын төлөөлөлтэй уулзаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах арга хэмжээнд оролцоно.

ShareTweet
Өмнөх

Төв аймгийн Зуунмод сумын 80 жилийн ой энэ жил тохионо

Дараагийнх

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

Төстэй нийтлэлүүд

Хөдөө аж ахуйн бирж 22.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа, түүхий эдийг  арилжсан байна

Хөдөө аж ахуйн бирж 22.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа, түүхий эдийг арилжсан байна

08/01/2022
Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК 11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК 11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

07/26/2022
Хөдөө аж ахуйн биржээс хийсэн онцлох үйл явдлуудыг хүргэж байна

Хөдөө аж ахуйн биржээс хийсэн онцлох үйл явдлуудыг хүргэж байна

07/18/2022
Ноос хяргах машинаар нэг хонийг нэг минут 40 секундэд хэрхэн ноосолж байгааг харууллаа

Ноос хяргах машинаар нэг хонийг нэг минут 40 секундэд хэрхэн ноосолж байгааг харууллаа

07/05/2022
Зуун хувь хяргасан ноосыг үндэсний үйлдвэрлэгч нарт биржээр арилжаална

Зуун хувь хяргасан ноосыг үндэсний үйлдвэрлэгч нарт биржээр арилжаална

07/05/2022
“Загвар хоршоо” төслийн хүрээнд гишүүдийн хонийг ноослох, ноос ангилж бэлтгэх, биржээр дамжуулан арилжихаар бэлтгэж байна

“Загвар хоршоо” төслийн хүрээнд гишүүдийн хонийг ноослох, ноос ангилж бэлтгэх, биржээр дамжуулан арилжихаар бэлтгэж байна

07/05/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно

Заавал үзэх шилдэг бүтээлүүд

40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

Жипин Пан: Тархи судлал өндөр хөгжсөн орнуудад онолын болон аж үйлдвэрийн салбарт олон дэвшил гарч байна

Ж.Цолмон: Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн үүсгэн байгуулагдсан нь Шинжлэх ухааны салбарт том алхам болж байна

Шинээр

  • Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно
  • Заавал үзэх шилдэг бүтээлүүд
  • 40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно

Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр болно

08/12/2022
Заавал үзэх шилдэг бүтээлүүд

Заавал үзэх шилдэг бүтээлүүд

08/12/2022
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn