Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа билээ. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нь жилийн хугацаанд үргэлжлэх юм. Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай юм.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг хийснээр таван жилийн дараа Монгол Улсад тохиолдож буй өвчлөлийг 10-15 хувь бууруулах ач холбогдолтой. Харин хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэнд дийлэнх өвчний суурь шалтгаан болдог учир амны хөндий, зан төрхийн өөрчлөлт, биеийн жин, өсөлтийн үзүүлэлтийг үзэх юм.