Өмнөговь аймаг Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлдэж байгаа 12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байна.
Тус аймаг нь 6 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байгаа анхны аймаг болсон. Дараа жилээс 7 дугаар ангийн сурагчдыг ч хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл 2022 оны 5-р сарын 02-ноос 6-р сарын 17-ны өдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа 12-р ангийн сурагчдаа шалгалтын бэлтгэлд нь дэмжлэг үзүүлэн “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулжээ.
Өмнөговь аймаг нь 2022 оныг “Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Тус зорилтын нэгээхэн хэсэг нь тус ажил юм байна.