• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn
Түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой ч зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна

Түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой ч зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна

01/20/2022
: Байгаль орчин, Нийгэм
644
VIEWS
ХуваалцахЖиргэх

БОАЖ-ын шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд байгаа асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцсан юм.

Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг хийлээ. Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр хэлэлцэв.

Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд болон зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатайг холбогдох албаныхан дурдлаа.Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө.

  • Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,
  • Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,
  • 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,
  • Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,
  • 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,
  • Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баасан гаригт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана.

ShareTweet
Өмнөх

Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо

Дараагийнх

Л.Баясгалан: Хэрэглэгч та хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй

Төстэй нийтлэлүүд

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

05/19/2022
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

05/17/2022
Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

05/17/2022
Хоногт гэр бүлийн хүчирхийллийн 93 дуудлага бүртгэжээ

Хоногт гэр бүлийн хүчирхийллийн 93 дуудлага бүртгэжээ

05/17/2022
“Цөлжилтийн эсрэг Монгол Улс” гэрэл зургийн уралдаан 5 дугаар сарын 29-н хүртэл үргэлжилнэ

“Цөлжилтийн эсрэг Монгол Улс” гэрэл зургийн уралдаан 5 дугаар сарын 29-н хүртэл үргэлжилнэ

05/17/2022
Японоос Монгол Улс руу жуулчин татах аялал жуулчлалын шинэ маршрут, хөтөлбөрийн талаар талууд санал солилцов

Японоос Монгол Улс руу жуулчин татах аялал жуулчлалын шинэ маршрут, хөтөлбөрийн талаар талууд санал солилцов

05/17/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой

Д.Цогтбаатар: Төрийн ордон ороход хувцас заасан журмыг өөрчлөх ёстой

QR кодыг уншуулан ноос, ноолуур, арьс ширийг чанар стандартын дагуу бэлтгэх аргатай танилцаарай

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

Шинээр

  • Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?
  • Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
  • EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

05/19/2022
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

05/19/2022
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn