• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn
С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах  талаар  Засгийн газрын хуралдаанд танилцуулна

С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна

01/20/2022
: Нийгэм
720
VIEWS
ХуваалцахЖиргэх

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?

– Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж буй. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Өчигдөр УОК-ын ажлын хэсэгт ирүүлсэн саналыг батлагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 4 дахин ихэссэн ч бид аль болох хөл хорио тогтоохгүйгээр хариу арга хэмжээг шуурхай авч ажиллана.

– Омикроны давалгаа улам ихсэх хандлагатай байна. Ямар ч тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэж ойлгож болох уу?

– Цаашид халдварын давалгаа оргилдоо хүрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй. Удахгүй болох Сар шинийн баяраа аль болох гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалъя. 

– Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар яригдаж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?

– Энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл халдварын тохиолдол оргилдоо хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, эсвэл хичээлийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэх талаар санал гаргасан. Уг асуудлыг БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдтай дахин сайтар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ямар ч тохиолдолд бид хүүхдүүдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ.

– Хил дээр гацсан чингэлгүүд одоог хүртэл нэвтэрч дуусаагүй байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох вэ?

– Боомтын асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Замын-Үүд, Эрээний боомтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эрээн хотын талд 935 орчим чингэлэг байсныг өнгөрсөн өдрүүдэд 433-ыг татсан. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашид ачаа барааг галт тэргээр буюу төмөр замын өргөн царгиар татан авах талаар БНХАУ-тай хэлэлцэж байна. Уг асуудал шийдэгдвэл өдөрт 300-350 вагон ачаар бараа хилээр нэвтрэх боломжтой болох юм. 

– Цагаан сараар Төрийн золголт болон бусад арга хэмжээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах уу? 

– Энэ жилийн Цагаан сарын баярыг аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж буй. Харин Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

ShareTweet
Өмнөх

Өнөөдрийн байдлаар 9748 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна

Дараагийнх

Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Төстэй нийтлэлүүд

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

06/27/2022
3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

06/27/2022
Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ

06/27/2022
Монголд гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ

Монголд гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ

06/27/2022
Салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөний биелэлтийг хэлэлцлээ

Салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөний биелэлтийг хэлэлцлээ

06/24/2022
Д.Батсүх: Наадмын нээлтийн билетийн үнэ  үнэ  25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг

Д.Батсүх: Наадмын нээлтийн билетийн үнэ үнэ 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг

06/24/2022

Сэтгэгдэл 1

  1. Иргэн says:
    5 сар ago

    Нэг мөсөн сунгаад байдлыг харсан дээр дээ гайгүй байвал хугацаанаасаа өмнө орж болно шүү дээ нэг юм шийдэх гэж баахан хурал цуглаан ингэж хуралдах гэж байна тэгэх гэж байна гэж цаг хугацаа алдаж байхаар доривтой нэг шийдвэр гаргаачдээ яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ажлаа мэдэхгүй хүмүүс л байхын хэзээ болтол ийм байх юм бэ?

    Хариулах

Иргэн-д хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Хөдөө аж ахуйн бирж 62.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

“Экспортын баримжаатай хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа” -ны тайлант хэлэлцүүлэгт урьж байна

ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ХЭЛТЭС БАЙГУУЛЛАА

3045 ГАРААШ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

Шинээр

  • У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй
  • Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална
  • Хөдөө аж ахуйн бирж 62.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

У.Хүрэлсүх: Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй

06/27/2022
Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

06/27/2022
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn