Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3088 тохиолдол бүртгэв. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 1.708 нь Улаанбаатар хотод,
- 1.380 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8.882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1.287 хүүхэд, 834 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 41.854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2.862
- Хүндэвтэр – 5.092
- Хүнд-875
- Маш хүнд-53 хүн байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд 3963 тохиолдол бүртгэсэн нь нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Үүнээс хойш халдвар аажмаар буурсан ч энэ сарын эхнээс дахин өслөө.
