• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn
НОК цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргалаа

НОК цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргалаа

01/18/2022
: Нийгэм
646
VIEWS
ХуваалцахЖиргэх

УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна.

Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсэд ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүдийн 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн багийн зөвлөгөөг баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана” гэсэн юм.

Цаашид коронавируст халдвар тэр дундаа омикрон хувилбарын тархалт буурахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Коронавируст халдварын тохиолдлын тоо 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь  өмнөх долоо хоногоос 34.9 хувиар өссөн /жирэмсэн 39.1 хувиар өссөн, хүүхдийн тохиолдлын тархалт өмнөх долоо хоногоос 39.8 хувиар өссөн/  үзүүлэлт юм. 

Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23642  хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян НОК-ын Шуурхай штабын  үйл ажиллагаа жигдэрч, омикрон хувилбарын тандалт, хариу арга хэмжээг зөв хувилбар, оновчтой арга хэрэгслүүдээр шуурхай авч ажиллаж байгааг дурдаад  нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ShareTweet
Өмнөх

Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Дараагийнх

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3088 тохиолдол бүртгэв

Төстэй нийтлэлүүд

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

05/19/2022
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байна

05/17/2022
Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг

05/17/2022
Хоногт гэр бүлийн хүчирхийллийн 93 дуудлага бүртгэжээ

Хоногт гэр бүлийн хүчирхийллийн 93 дуудлага бүртгэжээ

05/17/2022
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байна

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байна

05/16/2022
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулна

05/16/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой

Д.Цогтбаатар: Төрийн ордон ороход хувцас заасан журмыг өөрчлөх ёстой

QR кодыг уншуулан ноос, ноолуур, арьс ширийг чанар стандартын дагуу бэлтгэх аргатай танилцаарай

Нийцлийн менежмент, авлигын эсрэг дотоод аудиторуудыг бэлтгэлээ

Шинээр

  • Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?
  • Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
  • EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

Банкуудын IPO гаргах хугацааг сунгах нь зөв эсэх дээр хэн нь ямар байр суурь илэрхийлсэн бэ?

05/19/2022
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

05/19/2022
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn