Японд Цунамигийн урьдчилсан сэрэмжлүүлэг гарлаа. Тус цунами нь Номхон далайн эрэг дагуу, давалгааны өндөр ойролцоогоор 1-3 метр гэж байна.Номхон Далайн эрэг хавьцаа байгаа бүх хүмүүсийг хорогдох газар, өндөрлөг рүү явахыг анхааруулж байна.
Энэ талаар Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн шөнө 00:15 цагийн үед цунамийн сэрэмжлүүлэг гарч эхэлжээ. Ингэхдээ цунамийн үед унтраастай байсан радио, зурагт шууд автоматаар асч, сувгийн тохируулга автоматаар “NHK” болсон талаар тус нутагт суугаа монгол иргэд хэлж байна.
Тухайн бүс нутаг орчмоор амьдарч байгаа монголчуудыг анхааралтай болгоомжтой байхыг анхааруулж байна.
Цагийн байдлаар гаргасан цунамигийн прогноз:
- Иватэ муж-3м
- Миэ мужийн эргэ дагуу -1м
- Исэ / Микава Бэй-1м
- Изү тэнгис-1м
- Хоккайдогийн төв эрэг-1м
- Хоккайдогийн зүүн эрэг-1м
- Хоккайдогийн баруун эрэг-1м
- Чиба муж Күжигүри / Сотобо-1м
- Чиба муж Үчибо-1м
- Вакаяма муж-1м
- Дайто арлууд-1м
- Амами арлууд / Токара арлууд-1м
- Миякожима / Яэйама муж-1м
- Мияги муж-1м
- Миязаки муж-1м
- Кай Огасавара-1м
- Токүшима муж-1м
- Айчи Сотокай-1м
- Окинава -1м
- Сагами булан / Миүра хойг-1м
- Фүкүшима муж-1м
- Танэгишима / Якүшима муж-1м
- Ибараки муж-1м
- Нагасаки муж Баруун-1м
- Аомори Номхон далайн эрэг-1м
- Аомори муж-1м
- Шизүока-1м
- Коичи муж-1м
- Зүүн Кашима-1м
- Баруун Кашима-1м