• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалттай хамт эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлнэ

02/23/2021
: Эрүүл мэнд
Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалттай хамт эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлнэ
619
VIEWS
ХуваалцахЖиргэх

Энэтхэг улсаас үнэ төлбөргүй бэлэглэж буй 150 мянган тун астразенека вакциныг өчигдөр өглөө хүлээн авсан бол орой нь БНХАУ-ын “Синофарм* компанийн үйлдвэрлэсэн 300.000 тун вакциныг гардсан.

Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм. Харин урд хөршийн үйлдвэрлэсэн вакциныг 3 дугаар сард бүртгэнэ гэх мэдээлэл бий.

Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр ирж, “AstraZeneca* вакцины эхний тунг хийлгэлээ. Вакцин хийлгэсний дараа тэрбээр “Элэг нэгт монгол ахан дүүсээ өнөөдөр 2021.02.23-ы өдөр. Шинэ Засгийн газар бүрэлдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт тохирсон шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдөр цуцлагдлаа. Монгол Улс улаан бүсээс шар бүст шилжиж, нийт иргэд, аж ахунй нэгж, албан байгууллагуудын 95 хувь нь амьдралын хэвийн горимдоо шилжиж байна. Цар тахлын эсрэг үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн тод жишээг монголчууд хамтдаа бүтээж чадлаа. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн тэвчиж, ойлгосон нийт ард иргэддээ, нийслэлчүүддээ талархлаа илэрхийлье. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.

Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах 3 үр дүнг өгсөн гэж үзэж байна.

  • Бид өвчний тархалтыг хумиж чадлаа. Нэг хаалга-нэг шинжилгээ цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийг төлөөллүүлж 411.000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн байсан ч 523.000 иргэнийг хамрууллаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол 33 голомтыг  илрүүлж чадлаа.
  • Вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа.  Вакцинжуулалт эхлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэтхэг улсын тэргүүнд хаягласан захидал чухал үүрэгтэй байсныг онцолж байна. Энэтхэг улсын ард иргэдэд Монголын ард түмэндээ талархал илэрхийлж байна. Цаашид вакцины хандивын болон худалдааны хэлэлцээр үргэлжилж байна. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. 
  • Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ. Вакцинжуулалттай хамт эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

Өнөөдрөөс монголчууд шинэ, идэвхитэй амьдралын хэв маягт шилжиж байна. Өнөөдрөөс аж ахуйн нэгж байгууллага ганц өөрийнхөө бус эдийн засаг, иргэдийнхээ төлөө халдвар хамгааллын дэглэм баримталж, вакцинжуулалтад хамрагдаарай гэж уриалах байна* гэлээ. 

Хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “AstraZeneca” вакцины 150.000 тун буюу 75.000 хүнд хийнэ. 1 хүнд 2 тунгаар хийнэ. Эхний тунг Ерөнхий сайд хийлгэлээ. Хоёр дахь тунг миний бие эрүүл мэндийн салбарын ажилчдаа уриалж хийлгэлээ. Өнөөдрөөс вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд төр болон хувийн хэвшлийн 56.000 эмч, эмнэлгийн ажилчдад хийхээр төлөвлөсөн. Хоёр дахь ээлжинд хариу арга хэмжээний баг буюу онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчдад хийнэ. Хуваарийн дагуу вакцинжуулалт хийнэ. 2021 оны намар гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж дуусна* гэлээ.

Мөн тэрбээр ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин ирэх 7 хоногоос Монгол Улсад орж ирнэ гэдгийг мэдээллээ. Засгийн газраас 226 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, вакцинжуулалттай холбоотой хувцас, тоног хэрэгсэлд зарцуулж байгаа юм.

Ерөнхий сайдын дараагаар эрүүл мэндийн салбарын 50.000 гаруй эмч, ажилчдыг дархлаажуулалтад хамруулна.

ё

ссс

ShareTweet
Өмнөх

Б.Түвшинтөгс: 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт арилжааны банкуудын оролцоог хангаж өгөх нь бодлогын зөв хандлага

Дараагийнх

БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

Төстэй нийтлэлүүд

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4  тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

03/06/2021
“Нэг хаалга нэг шинжилгээ*-нээс 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлжээ

“Нэг хаалга нэг шинжилгээ*-нээс 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлжээ

03/05/2021
3-5 ДУГААР САРД УЛААНБААТАР ХОТЫН  НЭГ САЯ ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛНА

3-5 ДУГААР САРД УЛААНБААТАР ХОТЫН НЭГ САЯ ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛНА

03/05/2021
ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна

03/05/2021
О.Дашпагма: Ковид-19-ийн эсрэг вакцинд 12300 гаруй хүн хамрагдаад байна

О.Дашпагма: Ковид-19-ийн эсрэг вакцинд 12300 гаруй хүн хамрагдаад байна

03/04/2021
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

03/04/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

  • Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа
  • Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана
  • Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4  тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

03/06/2021
Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

03/06/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn