• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хариуцлага иргэдэд ирлээ

02/22/2021
: Нийгэм
Өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хариуцлага иргэдэд ирлээ
610
VIEWS
ХуваалцахЖиргэх

Б.Цэцэг

Нийслэлд тогтоосон 12 хоногийн /2021.02.11-23/ хөл хорионы дэглэм маргаашнаас хүчингүй болж байна. Засгийн газар дотоодын бизнесээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн тулд ажил, амьдралын хэвийн горимд шилжихээр болж буй. Энэ нь төр  “Хүн бүр өөртөө найдаж хариуцлагаа нэмэгдүүл” гэсэн үүргийг иргэдэд өгч байгаа болохоос халдварыг хумьж, эрсдлийг бууруулсан гэсэн үг биш. Ялангуяа “нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр масс дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрсээр байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй.

Өчигдрийн байдлаар covid-19 халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгдсэний дотор 24 нь “нэг хаалга-нэг шинжилгээ*-гээр илрээд буй. Нийслэлд голомтын гинжин хэлхээ тасраагүй ч маргаашнаас  бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж байгаа.

Хэдийгээр Улсын онцгой комиссоос дахин хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдсэн ч хариуцлага алдаж дахин хатуу хөл хорионд орохгүйн тулд хүн бүр илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх цаг үе ирлээ. Энэ бол гэр бүл хайртай хүмүүсээ халдвар өвчнөөс сэргийлэхээс гадна иргэд орлоготойгоо үлдэх боломж юм. Үүний тулд халдвараас маш сайн хамгаалж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах чадварыг нийгэм хүн бүрээс шаардаж байна.

Нэг үеэ бодвол хүмүүс амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож дадсан. Олон нийтийн гудамж талбайд амны хаалтгүй хүнтэй тааралдахгүй болсон ч халдварт өртөхгүй гэсэн баталгаагүй. Халдвараас сэргийлэх энгийн арга нь амны хаалт зүүх боловч зай барих нь хамгийн үр дүнтэй арга. Эрүүл мэндийн яамнаас иргэддээ “амны хаалт зүү, гараа тогтмол угаа, зай барь” гэж өдөр бүр сануулсаар байгаа ч энэхүү  дэглэмийг  иргэд хэвшил болгож чадахгүй байна.

Хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, нийтийн тээвэрт зай барих нь бүүхэл тэврэлдэх нь холгүй дүр зураг ердийн үзэгдэл мэт болсон. Худалдаа үйлчилгээний байгууллагууд зай барих тэмдэглэгээтэй ч бэлгэдлийн шинжтэй. Тиймээс  халдварын цар хүрээ хумигдаагүй энэ цаг үед маскаа зүүж, гараа ариутгаад, зай барих дэглэмийг тантай ойр байгаа хэн нэгнээс санаа зовохгүйгээр шаардаж, мөрдүүлж чадвал халдвараас сэргийлнэ. Хичээвэл хүн бүр дэглэмээ мөрдөж  чадна.

Нийтийн эрх ашиг нэг хүний хариуцлагаас шалтгаалж буйг ухамсарлаж, өвчнөөс айх биш сэрэмжтэй, хариуцлагатай хандах л чухал.

Эх сурвалж: news.mn

ShareTweet
Өмнөх

ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна

Дараагийнх

Хамгийн гоё шагналтай бүжгийн уралдаан зарлагдах гэж байна

Төстэй нийтлэлүүд

Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

03/05/2021
Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүд минь буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүд минь буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой

03/05/2021
С.Амарсайхан Мартын 8-ныг бүх нийтээр хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа

С.Амарсайхан Мартын 8-ныг бүх нийтээр хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа

03/05/2021
Даатгуулагч  нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар хаанаас ч авахаар боллоо

Даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар хаанаас ч авахаар боллоо

03/05/2021
С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

03/05/2021
Б.Баасанцогтын “Байгуулсан* шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

Б.Баасанцогтын “Байгуулсан* шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

03/04/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

  • Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа
  • Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана
  • Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4  тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

03/06/2021
Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

03/06/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn