• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Танхимын хичээлийг 3 сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гараагүй

02/16/2021
: Боловсрол
Танхимын хичээлийг 3 сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гараагүй
632
VIEWS
ХуваалцахЖиргэх

Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байсан юм.  Тэрбээр “Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлье гэж бодож байгаа. Сурагчид маш их хоцрогдолтой байгаа. Нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой. Гэтэл өнгөрсөн онд 80 гаруй хоног цахим, теле хэлбэрээр хичээллэснээс болоод нийт сурагчийн 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна. 

Миний бас нэг санаа зовж байгаа зүйл бол цахим, теле хичээл орж байх үеэр 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, интернэтийн сүлжээгүй газарт байна.  Улаанбаатар хотод гэхэд гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байна гэдэг судалгаа бий. Тэдгээр өрхийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа.

КОВИД 19-ийн өндөр дэглэмтэй байгаа дэлхийн 130-аад улс орон ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ явуулж байгаа юм билээ. Тиймээс миний УОК-т илэрхийлсэн байр суурь, цаашлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бол гуравдугаар сарын 1-н гэхэд улс даяар танхимын хичээлийг явуулна. Нийслэл дээр санаа зовоож байгаа нэг зүйл бий. Тэр нь юу гэхээр зарим сургуулийг PCR шинжилгээ авах төв болгочихсон байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийднэ” хэмээж байсан билээ.

Улмаар танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна. Олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно” гэлээ.

ShareTweet
Өмнөх

Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ

Дараагийнх

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ

Төстэй нийтлэлүүд

Энэ 7 хоногийн хичээлийн хуваарь

Энэ 7 хоногийн хичээлийн хуваарь

03/01/2021
Нэг танхимд хичээллэх хүүхдийн тоог 20 дээр нэмэх, хасах нь 5 гэдэг байдлаар журамд оруулсан

Нэг танхимд хичээллэх хүүхдийн тоог 20 дээр нэмэх, хасах нь 5 гэдэг байдлаар журамд оруулсан

02/26/2021
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

02/25/2021
Нийслэлийн ЕБС 3 сарын 10-наас цэцэрлэг, их дээд сургууль 04 сарын 01-ний өдрөөс хичээллэнэ

Нийслэлийн ЕБС 3 сарын 10-наас цэцэрлэг, их дээд сургууль 04 сарын 01-ний өдрөөс хичээллэнэ

02/24/2021
Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 01-ний өдрөөс хичээллэнэ

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 01-ний өдрөөс хичээллэнэ

02/24/2021
ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ

ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ

02/24/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

  • Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа
  • Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана
  • Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Нийгэм
  • нийгэм
  • Орон нутаг
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4  тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусын 4 тохиолдол батлагдаж, орох гарах хөдөлгөөнийг хаалаа

03/06/2021
Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

03/06/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn