• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй гэж үзэв

01/11/2021
: Улс төр
Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй гэж үзэв
561
VIEWS
ХуваалцахЖиргэх

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна. Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.

ShareTweet
Өмнөх

МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа

Дараагийнх

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Төстэй нийтлэлүүд

Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна

Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна

01/15/2021
Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг УИХ тогтооно

Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг УИХ тогтооно

01/15/2021
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль үзэл баримтлалгүй болж, өргөн барьснаасаа нь 80 хувь өөрчлөгдсөн

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль үзэл баримтлалгүй болж, өргөн барьснаасаа нь 80 хувь өөрчлөгдсөн

01/13/2021
МАН цахимаар хуралдаж байна

МАН цахимаар хуралдаж байна

01/10/2021
Барилгынхан НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах зэрэг дөрвөн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээ

Барилгынхан НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах зэрэг дөрвөн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээ

01/09/2021
Ч.Хүрэлбаатар: Оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй

Ч.Хүрэлбаатар: Оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй

01/09/2021

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ADVERTISEMENT

Шинээр

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрлээ

Монголын эрдэмтэд коронавирусын халдвартай хүнд вирусийн эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуур бүтээжээ

Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулахыг анхаарууллаа

Маргаашнаас эхлэн зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг нээхээр боллоо

Биднийг дагаарай

Шинээр

  • Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно
  • Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо
  • Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрлээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн  салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

01/17/2021
Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

01/17/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn