• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
Advertisement
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Бусад
No Result
View All Result
NewsLife.mn

Уурхайчин хамт олон, хувьцаа эзэмшигч иргэн, ААН, нийт охин болон туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе

12/25/2020
: Эдийн засаг
Уурхайчин хамт олон, хувьцаа эзэмшигч иргэн, ААН, нийт охин болон туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе
572
VIEWS
ХуваалцахЖиргэх

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аж ахуйн нэгжүүд, 2 сая 512 мянган иргэн, компанийн үе үеийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, нийт ажилтан уурхайчид, тэдний гэр бүл, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүчээ болсон санхүүжигч ба охин компаниуд, худалдан авагч, түншлэгч, гэрээт болон туслан  гүйцэтгэгч нийт компанийн удирдлага, хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе!

 УИХ-ын 39-р тогтоол, Засгийн газрын 272 дугаар тогтоолоор эрх зүйн үндсийг нь тодорхойлж, Төрийн өмчийн хорооны 425 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн дүрмийг батлан, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ олгосноор компани байгуулагдаж, Засгийн газрын 2010 оны 12-р сарын 30-ны өдрийн шийдвэрээр тавантолгойн бүлэг ордод хамаарах ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй. Компани анхны олборлолтын ажлаа 2010 оны 08-р сарын 26-ны өдөр эхлүүлэхдээ 45 ажилтан, уурхайчинтайгаар 6 техник, 18 гэртэйгээр эхлүүлж байсан бол өдгөө 902 ажилтан, уурхайчидтай, 3 охин болон санхүүжүүлэгч салбар компанитай, шууд 5700 ажлын байр, шууд бусаар 12000 ажлын байр бий болгож, Тавантолгойн бүлэг ордод хүчит техникийн дуу нүргэлж, төмөр замчин, тээвэрлэгч, уурхайчдын ажил өрнөж, ирээдүй өөд гэрэл татуулан тэмүүлцгээж байна.

 Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийд өрсөлдөх хэмжээний томоохон уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөгжлийн хосолсон төсөл болон өргөжих замаа нээж, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан үзүүлэлтийг 2010-2020 оны III улиралд өссөн дүнгээр 1.89 их наяд төгрөгийн татвар, хураамж, шимтгэл төвлөрүүлж, төмөр замын төслүүдэд 1.7 их наяд төгрөг, “Тавантолгой түлш” ХХК-д нийгмийн хариуцлагын хүрээнд 260.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, сүүлийн 3 жилийн хугацаанд 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

Манай хамт олон цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн олон улсын стандартыг чанд баримтлан, урт хугацааны буюу 10 жилийн хөгжлийн стратеги, А6-20 бизнес төлөвлөгөөг замнал болгож, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх алхмуудыг үе шаттайгаар хийж, дэд бүтцийн төслүүд болох төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, кокс-химийн үйлдвэрийг цогцлоон байгуулж, говийн бүсийн үйлдвэрлэл, ногоон хөгжлийн эхлэлийг тавьсан усан хангамжийн системийг нэвтрүүлж, олон мянган хүн амтай Эрдэнэсийн хотыг цогцлоон сүндэрлүүлэх Үндэсний их бүтээн байгуулалтыг Өмнийн говьд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэ цагийн их үйлсийг бүтээгч уурхайчин хамт олон, хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, нийт охин болон туслан гүйцэтгэгч компанийн хамт олон та бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !   

 “УУЛ УУРХАЙ- ДЭД БҮТЭЦ-АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ”ХӨГЖЛИЙН ЖИШИГ-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ 

ShareTweet
Өмнөх

ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй

Дараагийнх

Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Төстэй нийтлэлүүд

Иргэн, аж ахуйн нэгжийн банк болон ББСБ-аас авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив

Иргэн, аж ахуйн нэгжийн банк болон ББСБ-аас авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив

01/10/2021
Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ

Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ

01/06/2021
Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой* гаргана

Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой* гаргана

12/14/2020
Ч.Хүрэлбаатар: 2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн

Ч.Хүрэлбаатар: 2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн

12/13/2020
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ

12/09/2020
А.Энхжин: ЖДҮ-д 300 сая, уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн

А.Энхжин: ЖДҮ-д 300 сая, уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн

12/08/2020

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

ADVERTISEMENT

Шинээр

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрлээ

Монголын эрдэмтэд коронавирусын халдвартай хүнд вирусийн эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуур бүтээжээ

Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулахыг анхаарууллаа

Маргаашнаас эхлэн зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг нээхээр боллоо

Биднийг дагаарай

Шинээр

  • Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно
  • Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо
  • Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрлээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн  салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

Ковид-19 халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдоно

01/17/2021
Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Баянгол дүүргийн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

01/17/2021
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn