НИТХ-ын ээлжит II хуралдаан цахимаар үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай болон нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ.