УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяa: Бид их эмзэг үед байна. Хүмүүсийн ярьж байгаагаар УОК, НОК-ын нэг алдаатай шийдвэрээс ямар хор хохирол болж, нэг зөв шийдвэрээс сайн үр дүн үзэж болохыг бид харж байна. Улсын төсвийг ийнхүү алдаатай батлах юм бол болохгүй. Бид хямралын үед эдийн засгаа тэлнэ гэж ярьж байна. Би эдийн засагчийн хувьд санал нийлж байна. Гэхдээ бусад орнууд өрхөө, ААН-ээ зэрэг дэмжиж байна.
Манай улс төсөв мөнгө хязгаарлагдмал энэ үед төсвөө зөвхөн хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй. Бусад орон тэнцвэртэй бодлого явуулж байна. Өрх, аж ахуйн нэгжээ дэмжиж байна. Эдийн засгийн нөөц хязгаарлагдмал үед бид айл, өрх аж ахуйн нэгжээ дэмжих нь зөв. Гэхдээ тендэрт оролцох 300-хан аж ахуйн нэгжийг дэмжих үү эсвэл 20-30 жил ажилласан 30 мянган аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг хэвийн болгох нь хэрэгтэй юу. Түүнээс биш музей гэх мэтийн нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг түр царцааж болно. Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт нэг сая төгрөг өгөх, үүнээс, 800 мянгаар нь ахуйн нэгждээ дэмжлэг болгох үүднээс ваучер хэлбэрээр өгье гэж байгааг дэмжиж байгаа. Ваучер өгдөггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай* гэлээ.