Коронавирусийн халдварын шинжилгээний цаг авах бүртгэлийн www.119.mn сайт өндөр ачаалалтай байгаа учир иргэдийн шинжилгээний хариуг мессежээр илгээхээр болжээ.
Уг сайт руу 106 мянган хүн хандсанаас ачаалал үүсч, шинжилгээний хариу зөрүүтэй гарч, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр өчигдөр тус сайтыг түр хугацаанд засахаар болсон байна.
Тиймээс Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны 4 компанитай хамтран иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд нь илгээж байхаар шийдвэрлэжээ.
Өчигдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд нь өгч эхэлсэн байна. Гар утсанд ирсэн хариугаа үзүүлэхийн зэрэгцээ иргэний үнэмлэхээ заавал биедээ авч явах шаардлагатай гэнэ. Ингэснээр орон нутаг руу зорчих боломжтой аж.
Орон нутгаас ирж байгаа нийслэлийн иргэдийн хувьд асуумж бөглөөд орж ирэх ёстой гэнэ.